Monday, March 18, 2013

Монгол бичгээр компьютерт бичихэд АНХААРАХ ЗҮЙЛC


Виндовсын Монгол бичгийн гарын үндсэн байрлал

-----------------------------------------------
Анхлан бичиж байгаа хүмүүст анхааруулахад
---------------------------------------
МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХЭД доорх гурван янзын формат хянагч буюу контроллер хэрэглэгддэг.

[MVS] - Mongolian Vowel Separator МОНГОЛ ЭГШИГ ТУСГААРЛАГЧ
[NNBSP] - Narrow No-Break Space ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ
[FVS] - Free Variation Selector ХУВИЛБАР СОНГОГЧ
[ZWJ] - zero-width joiner -
[ZWNJzero-width non-joiner - 
---------------------------------------
[MVS] - Орхиц бичихдээ үгийн ард зай авалгүй [MVS] товч дараад мөн зай авалгүй эгшиг үсгээ оруулна.

Виндовсийн үндсэн гарт монгол бичгийн У, Ү, О, Ө үсгийн байрлал нь доорх латин үсгийн байрлалд оноогдсон байдаг.
У - V
Ү - U
О - W
Ө - O
"байрлал дээр оноогдсон байдгийг анхаараарай"

FVS1 FVS2 FVS3 гэсэн гурван янзын хувилбар сонгогч байдаг бөгөөд эдгээрийг фонд-д агуулагдсан дүрмээр тодорхойлогдож гарахгүй байгаа үсгийн хэлбэрийг гаргахад хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл тухайн үсгийн өөр хувилбарыг харуулахад хэрэглэнэ.
Үүний тулд тухайн үсгийн араас тохирох хувилбар сонгогчийг оруулж хэрэглэнэ.
Жишээ нь: "бичиг" гэж бичихдээ biqig[FVS1] "бичсэн" гэхэд biqig[FVS1]sen гэх мэт...
Учир нь "И" үсгийг саармаг эгшиг гэж фонтын дүрмэнд оруулсан учраас араас орж байгаа үгийн хэлбэрийг эр эсвэл эм Г байх эсэхийг тодорхойлж чаддаггүй юм. Ийм учраас [FVS] дарж эр болон эм үсэг байх эсэх хувилбарыг сонгож байгаа хэрэг юм.

NNBSP: Тийн ялгалын нөхцөлийг оруулахдаа "зай" авалгүй [NNBSP] товч дараад мөн зай авалгүй тухайн нөхцөө оруулж зөв дүрслэгдэх болно.

Жишээ нь: Дээрх виндовсын үндсэн гараас оруулах латин үсгийн байрлалаар үзүүлэхэд
Нэрлэх -
Харьяалах - [NNBSP]vn эсвэл [NNBSP]yin болон [NNBSP]v
Өгөх Орших -[NNBSP]du эсвэл [[NNBSP]tu
Заах - [[NNBSP]i эсвэл [NNBSP]yi
Гарах - [NNBSP]ece 
Үйлдэх - [NNBSP]bar эсвэл [NNBSP]iyar
Хамтрах - [NNBSP]tai
Чиглүүлэх - Зай аваад vrvgv

[ZWJ] - zero-width joiner -
[ZWNJ] - zero-width non-joiner - үсгийг үгээс салангад үед үгийн эхэнд, дунд болон адагт орох хэлбэрээр бичих боложийг олгоно мөн дүрмийн дагуу хувирч байгаа үсгүүдийг хувиргаагүй хэлбэрээр харуулах үед мөн ашиглаж болно. 
Жишээ нь: Саяхан гэдэг үгийг sayihan гэж бичих үед САЙХАН гэдэг үгтэй ижилхэн давхар шилбэ болж хувирдаг бөгөөд үүнийг шийдэхийн тулд say[ZWNJ]ihan гэх мэтээр бичнэ. 

жич: (Mongolian baiti) фонтоор бичих үед

1 comment: